Userman ний хувийн тэмдэглэл

Вирусны талаар...

.
http://mikkilan.ru/wp-content/uploads/2012/04/20120403vir.png


Миний компьютер гацаад байна. Н*** гэж вирустчихжээ.

Хэзээнээс ийм цуу яриа гарсныг мэдэхгүй ч нилээн эртнийх. Энэ цуу ярианаас бас нэг балай дүгнэлт гарсан. Компьютер форматлахад бүх вирус устдаг учраас компьютер гацаад эхэлвэл, форматлачихаар зүгээр болно. Хмм
Таны компьютерын хүчин чадал, ашиглаж буй програм, тоглоомын шаардагдах үзүүлэлт, genuine-ий асуудал, үйлдлийн системийн бит гээд олон энгийн зүйлээс гацаж болно. Гэхдээ форматлах үед илүү дутуу, хэрэггүй програм, файлууд устдаг учраас хурд нь бага ч гэсэн ихэсдэг. Энэ нь цуу яриаг улам даамжруулдаг.

2. Бүх вирус хортой учраас устгах ёстой.

Зарим компьютер тоглоом тоглодог, интернэтээс програм татаж ашигладаг хүмүүс мэдэх байх. Лицензгүй л бол мэддэг хэд нь заавал crack, patch, keygen ашигладаг. Үүгээрээ лицензээ сунгадаг гэсэн үг. Харин вирусын програмууд заримыг нь вирус гэж илрүүлээд л устгачихдаг. Яс юман дээр бол тэд нар чинь бидэнд амин чухал хэрэгтэй эд. Хамгийн наад захын жишээ гэхэд GENUINE REMOVER-үүдийг дурьдаж болно.

3. Вирусыг хакерууд болон вирус зохиогч нар л зохиодог.

Дээр үед л тэгдэг байсан юм байгаа биз. Одоо үед тэрийг чинь бэлэн юм ашиглаад хүүхдүүд хийчихээд байна. 

4. Бүх Антивирус бүтээгч компаниуд өөрсдөө вирус хийж тараадаг.

За тэр нь ч бас хаашаа юм. Наад зах нь л үнэгүй, ашгийн бус антивирус програмууд бүтээгчид өөрсдөө вирус хийнэ гэдэг тэнэг асуудал. Тэдэнд ямар ч ашиггүй. Дээрээс нь цуу яриаг үгүйсгэн ярилцлага өгч байсан хэд хэдэн томоохон антивирус бүтээгч компани байсны дотор AVAST, BITDEFENDER, MICROSOFT SECURITY ESSENTIALS багтана.

5. Би вирусын эсрэг програмтай. Тэгэхээр надад вирус халдахгүй. 

а. Эхлээд вирусын эсрэг програм гарсан уу гэвэл үгүй. Эхлээд өт үүссэн. Дараагаас нь л үүнтэй тэмцэж эхэлсэн. Одоо ч гэсэн яг хэвээр. Яагаад? Антивирус бүтээгч багийнхан дунд зөнч байдаггүй л юм бол ямар өт бүтээгдэхийг мэдэхгүй. Ямар өтийг нь мэдэхгүй байж түүнтэй яаж тэмцэх билээ. Тиймээс антивирус үргэлж нэг алхам хоцорч байдаг.

б. Антивирусын шинэчлэлт буюу UPDATE-ыг үргэлж хийж бай. Энэ шинэчлэлтээр л шинээр гарсан вирусыг эсэргүүцэж чадна.

в. Өөрөө анхааралтай, болгоомжтой бай. Өөрөө мэдлэгэтэй, туршлагатай, болгоомжтой бол таны компьютер өтнө гэж үү? Мэдээж үгүй. Би ч бас антивирус хэрэглээгүй удаж байна. 

6. Өт зургаар дамждаг.

Уучлаарай. Энэ боломжгүй. Хэрэв ямар нэг зургийн өргөтгөлтэй файл байвал тэр нь вирус байж болох ч зураг хэлбэрээрээ нээгдэж байвал биш гэсэн үг. Заавал нээлгүйгээр шалгах арга байна. Зүгээр л icon-ыг томоор харуулдаг болго. Зураг тодорч харагдаж байвал зурган файл гэсэн үг. Саяхан FACEBOOK CHAT-аар дамжаад яваад байсан нэг вирус .jpg өргөтгөлтэй байсан. Хүмүүс мэдэхгүй нээгээд л байсан. Зүгээр л нэрнийх нь ард .jpg гээд залгачихсан хэрэг. 

7. Олон вирусын програм суулгавал вирус илүү багасна. 

Бас л дээр үед байсан зүйл. Нөгөө хоёр вирусын програм чинь хоорондоо таарахгүй зэрэг зэрэг ажиллаад, аль нэгэнд нь өөрчлөлт оруулахад л систем гэмтэж мэдэхээр болно. Учир нь антивирус програм, үйлдлийн системтэй холбогдож ажиллах нь бий. Тэгээд тэр хоёр вирусын програм нэг хэсэгт холбогддог бол тэгээд будаа. Хэзээ ч битгий хоёр вирусын програм ашигла. Ядаж л ачаалал буурч, гацах нь багасна.

08:12 - 2014-05-22 - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Хэрэгцээт программ

Шинэ бичлэгvvд
- Вирусны талаар...
- Google ирээдүйд эзлэх таван салбараа зарлалаа
- Залуу хүн бүр унших ёстой Стив Жобсын эшлэлүүд
- Марк Зукерберг 30 нас хүрлээ
- AirCrack ашиглан Wi-Fi нууц үг кракдах хичээл.
- 2013 оны Америкийн хамгийн баян 15 компьютерын мэргэжилтэн
- Шалгалтан дээр хуулах аргууд

Найзууд

Цаг агаар



:-)
 
xaax